Мэдээ мэдээлэл | December 27, 2023

800 НЯРАЙ ҮРС, ӨВЛИЙН ӨВӨӨГӨӨС АНХНЫ БЭЛГЭЭ АВЛАА

Ид шидийн шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хүссэн бүхнийг багтаадаг, өвлийн өвгөний бэлгийн богц, төрөх эмнэлгүүдээр зочилжээ. Хорвоод мэндлээд удаагүй нярай үрс маань хүндэтгэл, хайрын бэлгэдэл болсон өвлийн өвөөгөөс анхны бэлгээ гардан авлаа.

Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай “ГОВЬ” ХК жил бүрийн 12-р сард шинэ жилийн баярыг угтаж, “Хамгийн дулаан бэлэг” кампанит ажлынхаа хүрээнд, нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийж ирсэн туршлагатай. Энэ удаад Өргөө амаржих болон ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн, нийт 800 нярайд зориулан ноолууран бүтээгдэхүүнээр, бэлэг барилаа.

Өвлийн улиралд шинээр төрсөн хүүхдүүд даарах эрсдэл өндөр байдаг учир, дулаанаа алдахаас сэргийлж, хөл гараас нь сайн дулаалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нярайг дулаан байлгаснаар хоолны шингэц сайжирч, гэдэс хийгээр дүүрэх, ходоод гэдэсний хямрал зэрэг зовууриас урьдчилан сэргийлэх боломжтойг Өргөө амаржих газрын Төрөх,төрсний дараах тасгийн арга зүйч, эх баригч Д.Баярмаа тодотгож байсан юм.

Хатуу өвлийн, хайруу жавар тачигнасан энэ үед, амаржсан нялх биетэй ээжүүд, нярай бяцхан үрсээ дулаан тухтай байлгахад онцгой анхаарахыг хүсье. Хамгийн анхны, хамгийн дулаан бэлгээр шинэ жилээ угтаж буй бяцхан үрсдээ эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болтугай!

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай