ТАВАН БОГД ГРУППИЙН 2023 ОНЫ "ГРУППИЙН ШИЛДЭГ УДИРДЛАГА", “ЧИГ ҮҮРГИЙН ШИЛДГҮҮД” ТОДОРЛОО
2023 онд ажлын гүйцэтгэлээрээ хамт олноо манлайлан, шинэ санал санаачилга гаргаж, үр бүтээлтэй ажилласан "ГРУППИЙН ШИЛДЭГ УДИРДЛАГА", "ЧИГ ҮҮРГИЙН ШИЛДЭГ АЖИЛТНУУД" тодорлоо.
Олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, Таван Богд Группт 11 дэх жилдээ ажиллаж байгаа Таван Богд-Тоёотагийн Дэд Захирал Б.Энхсайхан 2023 оны “Шилдэг удирдагч”-аар шалгарч, гэр бүлээрээ гадаадад аялах эрхээр шагнууллаа.
Хариуцсан салбар бүрээ холбогдох чиг үүргийн удирдлагаар хангаж, салбарууд болон компанидаа өндөр өгөөжтэй ажиллан, хамтран ажиллагсдаа амжилтад хөтөлж чадсан "ЧИГ ҮҮРГИЙН ШИЛДЭГ АЖИЛТНУУД" шилдгүүд маань Жуулчин компанийн гадаадад аялах 6 сая төгрөгийн эрхийн бичгийг гардан авлаа.
Өдөр бүр бүх чадлаараа хичээн ажилладаг ШИЛДЭГүүддээ баяр хүргэж, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.




