Мэдээ мэдээлэл | September 16, 2024

"KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" ₮120 САЯ ТӨГРӨГ ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 150 гаруй дотоодын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, мөн KFC-ийн 20 салбарт ажилладаг ажилтнуудын 50 гаруй сурагч хүүхдүүд буюу нийт 200 гаруй 12-р ангийн төгсөгчид хүсэлтээ илгээж оролцсон ба голч дүн, нийгмийн идэвхээрээ өрсөлдөн шилдгийн шилдэг 20 сурагч шалгаран 120 САЯ төгрөгийн тэтгэлгийн эзэд боллоо. 

"KFC-тэй хамт мэдлэгээ дүүрге" тэтгэлэгт материалаа илгээсэн нийт сурагчдадаа болон шалгарсан шилдэг сурагчдадаа шинэ хичээлийн жилд нь өндөр амжилт хүсье.  

KFC брэнд тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” зорилгын хүрээнд сурагч, оюутан, залуусынхаа дунд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөө жил бүр уламжлал болгон зохион байгуулах тул идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай