Мэдээ мэдээлэл | July 16, 2020

ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА

Таван Богд Группийн зүгээс энэхүү дуудлага худалдаагаар худалдан авсан хэвлэх үйлдвэрийн барилгыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна. Түүхэн дурсгалт, ууган барилга байгууламжийн үндсэн төрхийг орчин үетэй хослуулан сэргээснээр Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчлэх алхам болох юм. Тус барилгын ашиглалтыг сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тухайн барилгын өнгө төрх дизайныг шинэчлэх ажлын хүрээнд Монгол дахь зураг төслийн компаниудын дунд Экстерьер зургийн уралдаан зарлаж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай