Таван Богд Интернэйшнл ХХК нь ALPRO брэндийн 100% ургамлын гаралтай сүүг зах зээлд нийлүүлж эхэллээ
Ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Тэр дундаа жимс, ногоо, ургамлын гаралтай сүү орлох бүтээгдэхүүнүүд нь амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар маш баялаг. Тиймээс эрхэм хэрэглэгч та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө Таван Богд Группийн охин компани Таван Богд Интернэйшнл ХХК нь Danone корпорацын 100% ургамлын гаралтай сүү үйлдвэрлэдэг ALPRO брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлж байгааг дуулгахад таатай байна. ALPRO нь анх 1980 онд Бельги улсад үүсгэн байгуулагдсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. ALPRO брэндийн бүтээгдэхүүнүүд шим тэжээлийн хувьд олон давуу талтай учраас эрүүл хоолны дэглэм баримтлахад тань тусална. Мөн 100% ургамлын гаралтайгаас гадна лактозгүй, цавуулаггүй, ханасан тос, хиймэл чихэр орлуулагч, хүнсний будаггүй гэдгээрээ маш онцлог бүтээгдэхүүн юм. Түүнчлэн ургамлын гаралтай хоол хүнс үйлдвэрлэх нь газрын хөрсөнд хоргүй, эрчим хүчинд ч хэмнэлттэй учир байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн билээ.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.alpro.com/mn/ болон https://www.facebook.com/AlproMN хуудаст нэгдээрэй.



