Мэдээ мэдээлэл | June 29, 2021

Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэнд ТОП аж ахуйн нэгжээр тодорлоо

Таван Богд Фүүдс ХХК нь найман жилийн өмнө Олон улсын сүлжээ KFC рестораны анхны салбараа амжилттай нээж байсан бол өдгөө 14 салбартай, 800 гаруй ажиллагсадтай үндэсний хэмжээний томоохон компани болжээ. Дөрвөн жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч буй хамт олондоо болон KFC брэндийн үнэнч хэрэглэгчдэдээ талархлаа илэрхийлье.

ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог билээ.

Хамтын Хүч - Амжилтын Түлхүүр

 

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай