ТАВАН БОГД ГРУППИЙН ДИЗАЙНЕР БАЙХ. ЯМАР УУ?
Дизайнер Шинээ байна. Би Таван Богд Группийн Маркетингийг хариуцдаг Ар И Ди Эжинсид дэлхийн брэндүүд болох KFC, Pizza Hut-ын дизайны багт ажилладаг. Энэ удаад дизайны салбарын онцлог, ажилд орсон түүх, ажлын байрны онцлог, ажиллах урам зориг авдаг зүйлсийнхээ талаар хуваалцъя.
Би их сургуульд, хэлний чиглэлээр суралцахаар бэлдчихсэн, гадагшаа тэтгэлгээр суралцана гэж байсан үе. Их сургуульд бүртгэлээ хийлгэх гээд тэнхим дээрээ оочирлож байхдаа, хажууханд зургийнхан оочирлож байгаад, гэнэтийн шийдвэр гаргаад зургийн анги руу ямар ч бэлтгэлгүй ороод, шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Бүр зургаа зурах харандаа, цаас ч байхгүй. Мэдээж гэрийнхэн, найзууд, бүр найзын гэрийнхэн хүртэл дургүйцэж, загнасан. Гэхдээ миний бүүр цаана, магадгүй зүрхэнд нэг юм байсан юм гэж би боддог. Ёстой л хувь заяаны огцом эргэлт болж, дизайнер болсон доо.
Найз маань Таван Богдод ажилладаг байгаад, дизайнер хэрэг болсон байгаа юм. Тэгээд KFC брэнд дээр хэдэн өдөр ажиллахаар болоод тухайн үед хамт олных нь уур амьсгал, техник хэрэгсэл, орчин гээд бүх юм нь аймаар гоё санагдаад л. Ерөөсөө ажил солино гэж боддоггүй байсан хүн чинь гэнэтхэн цочирдсон. Нөгөө захиалгат ажил ч дууслаа, ахлах маань санал тавиад KFC брэнд дээр ажиллахаар боллоо. Тэр цагаас хойш 5 дах жилдээ ажиллаж байна даа. Одоо ч тэр мэдрэмж минь хэвээрээ байгаа, нэмээд тасралтгүй хөгжсөөр байна. Би зураг авч мэддэггүй байсан хүн чинь алдаж, онож явсаар зураг авч сурсан. Ер нь л бүх талаар хөгжиж байгаа. Авсан зураг, хийсэн ажлууд маань амжилттай болох тусам л урам ордог.
Inspiring-Хүнийг хурцалж өгдөг юм янз бүр л байдаг байх. Миний хувьд миний хобби. Би биеэ хөгжүүлж, дасгал хийх дуртай, мотоцикл унадаг, бас хурдлах дуртай. Mашин, мотоциклийн модель цуглуулдаг. Ер нь хобби болоод хийх дуртай зүйлс маань ажил мэргэжилтэй маань салшгүй холбоотой. Энэ бүхнээсээ л Feeling авч цэнэглэгддэг дээ.
Нэмээд хоббиноос гадна багийн уур амьсгал маш чухал санагддаг. Амьдралынхаа 3/1-ийг өнгөрүүлдэг газартаа аймаар стрессдээд, уурлаад, зовоод байх юм бол зовлонгийн далай болчихно. Энэ тал дээр манай хамт олон бол үнэхээр тасархай... Зохиогдож байгаа эвэнтүүд нь ч гоё болдог, ямар сайндаа Галзуу маркетерууд байх вэ дээ.
Хичээж чадвал хөгжинө-Ганцхан дизайнертай газар хэцүү шүү дээ. Харин манай Группт 30 гаруй дизайнертай анх орж ирж байгаа хүнд зааж зөвлөөд чиглүүлээд, өлгийдөөд л авна. Орж ирсэн хүмүүс маань, өдөр ирэх тусам хөгжиж, алдаж оноод сайжраад байгааг харах сайхан. Бусад газартай ч харьцуулахааргүй техник хэрэгсэлтэй болохоор өөрөө л хичээж чадвал хөгжих боломж хязгааргүй санагддаг. Ажлыг аргацаадаг, ардуур суудаг хүн бол угаасаа хаана ч хөгжихгүй л дээ.
Дэлхийн брэндээс туршлага судлав-Дэлхийн мэргэжилтнээс сурна гэдэг хүний нүдийг нээдэг санагдсан. Энэ жил бид багаараа Шанхайруу явж фото, дэлхийн брэндүүдтэй хамтран ажилладаг мундаг экспертүүдээс дизайн, бүтээгдэхүүний зураг авалт болон фүүд стилист-ийг мэргэжлийн өндөр түвшинд хэрхэн бүтээдэг талаар суралцаад хэдэн өдрийн воркшоп хийгээд ирсээн. Тэндээс маш олон боломжуудыг олж харсан.
Ажлын ачаалал уу- Энэ зөвхөн чамаас л шалтгаална. Цагийн менежмент сайтай ажлаа төлөвлөж зөв хуваарилж чадвал энэ бол асуудал бишээ. Миний хувьд ойрд маш их зураг авалттай, хуваарь ер нь нэлээн шахуу... эрт ажлуудаа амжуулчхаад сарын сүүлээр чиллрэх санаатай байгаа
Дизайнеруудын диваажин шиг санагддаг
Хамт олон нь cool, ажиллах орчин нь nice, камер техник хэрэгслүүд нь хамгийн орчин үеийн, чөлөөтэй ажиллах боломжийг олгодог удирдлага, “өлсгөлөн” маркетерууд, зогсоо зайгүй ирэх олон таскууд, нэгнийгээ чирээд, сургаад, чирэгдээд явдаг “гал” нэгдэлтэй хамгийн том дизайны баг. Дизайнеруудын диваажин шиг л санагддаг ш дээ. Залуучууддаа хэлэхэд битгий өөрийгөө голоорой, чадахгүй байх гэсэн бодлыг толгойноосоо авч хаяарай. Чиний чадвар чинь биш, чиний чадахгүй гэсэн бодол чинь л чамайг хойш татдаг. Чамд суурь нь, мэдрэмж нь, мэдлэг нь байгаа бол зөв газраа ирээд хүссэнээрээ, магадгүй хүссэнээсээ ч илүү хөгжөөрэй гэж хэлье.






