“ТАВАН БОГД” ХХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ТОДОРЛОО
Жил бүрийн 5 сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд дээрх болзлыг хангасан 12 аж ахуйн нэгжийг өөрийн дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч” цомын эзнээр тодруулсан байна. “Таван Богд” ХХК нь 2013 оны 3 сараас эхлэн автомашин үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч Toyota Motor Corporation-ы Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, монголын эрс тэс уур амьсгал, өргөн уудам газар нутагт ашиглахад тохирсон Toyota автомашиныг борлуулж байгаа билээ. Мөн 2015 оны 4 сараас Toyota-автомашины оригинал сэлбэг, тос нийлүүлэх, засвар үйлчилгээг чанартай үзүүлэх зорилготой дэлхийн стандартад нийцсэн албан ёсны Засвар үйлчилгээний төвийг нээн үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна.



