ОЛОН УЛСЫН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД НУРА МОНГОЛ ТӨВИЙГ ОНЦОЛЛОО
Дэлхийн эрүүл мэндийн салбарын хамгийн том 3 экспогийн нэг болох “ARAB HEALTH-2024”-ийн хэлэлцүүлэгт NURA МОНГОЛ төвийг онцоллоо.
Дэлхий даяар Эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, үр дүнтэй стратеги, туршлагаа хуваалцаж буй ARAB HEALTH-2024 олон улсын үзэсгэлэн Дубай хотод 2024 оны 1-р сарын 29-өөс 2-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж байна.
Уг хэлэлцүүлэгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний NURA МОНГОЛ эрт илрүүлэг багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа, NURA төвд нэвтрүүлсэн FUJIFILM корпорацын ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн талаар онцлон дурдлаа.
NURA төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН СОЁЛЫГ түгээн хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.





