Таван Богд Групп нь KDDI корпорацийг үүсгэн байгуулсан ноён Сачио Сэммото докторыг хүндэт зөвлөхөөр томиллоо

Япон улсын бизнесийн салбарт 30 гаруй жил удирдах албан тушаалд амжилттай ажилласан бизнесмэн Сачио Сэммото санг Таван Богд Групп нь хүндэт зөвлөхөө болголоо.
Тэрээр 1966 онд Nippon Telegraph and Telephone Public Corporation-аас ажлын гараагаа эхлэн 1983 он хүртэл ажиллажээ. Үүний дараа 1984 онд Японы анхны хувийн харилцаа холбооны стартап болох DDI буюу одоогийн KDDI корпорацийг үүсгэн байгуулцсан бөгөөд өдгөө зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 85 тэрбум ам.долларт хүрчээ.
Сачио Сэммото сан 1996 онд Япон улсын Токио хотын Кэйо их сургуулийн энтрепренёршипийн профессор, Беркли, Карнеги Меллон болон Калифорнийн их сургуулийн зочин профессор, Стэнфордын их сургуулийн судлаачаар ажиллаж байв. Түүний хувьд 2017 онд боловсролын салбарт түлхүү анхааран Ази Номхон далайн орнуудын оюутнуудын боловсролыг дэмжих Фрэнсис & Сачио Семмото санг үүсгэн байгуулан ажиллаж байгаа ажээ.



