Мэдээ мэдээлэл | February 19, 2024

"ЦААС ХЭМНЭДЭГ" НОГООН ОФФИС

Таван Богд Групп байгальд ээлтэй сонголт хийж, эх дэлхий, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлага хүлээн, эрчим хүчээ хэмнэж, хог хаягдлыг бууруулж, хүнсний сонголтоо ухамсарлаж, усаа хэмнэж ажиллахыг эрмэлзэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх хариуцлагатай сонголтуудыг үе шаттайгаар хийж ирсэн. Хийгдэж байгаа ажлуудыг цувралаар хүргэж байна.

"Таван Богд Финанс ББСБ" ХХК нь тогтвортой хөгжлийн хүрээнд, "Баримт бичгийн удирдлагын журам"-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Оффисын дотоод хэрэгцээнд ашиглаж буй цаасны хэрэглээг 1 жилд 30% хүртэл бууруулах зорилт тавиад байгаа бөгөөд, албан бланкныхаа загварыг шинэчлэн, цаасыг гамтай хэрэглэдэг НОГООН ОФФИС болохыг хичээн ажиллаж байна.

Судалгаагаар оффисын ажилтан өдөрт дунджаар 45 хүртэл цаас хэрэглэдэг бөгөөд, үүний гуравны хоёр нь хог хаягдал болдог гэж дурджээ.

Уншигч та ч гэсэн байгальд ээлтэй шийдлийг сонгож, хог хаягдлын бууруулахад хувь нэмрээ оруулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.tavanbogdfinance.com хаягаар орж, сонирхоорой.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай