Мэдээ мэдээлэл | July 6, 2021

PIZZA HUT НАЛАЙХ-д НЭЭГДЛЭЭ

Дэлхийн №1 пиццаны сүлжээ PIZZA HUT брэнд Налайхын Оргил худалдааны төвийн 1 давхарт өнөөдөр шинэ салбараа нээлээ. Үйлчлүүлэгч та бүхэн энэхүү шинэ салбарт очиж амтат пиццагаа АВЧ ЯВАХ эсвэл захиалга өгч ХҮРГҮҮЛЭХ  боломжтой.

Пиццанд дуртай Налайхын хэрэглэгчдийн маань хүргэлт хотын түгжрэлээс хамаарч тодорхой хугацаагаар уддаг байсан бол шинэ салбар нээгдсэнээр та бүхнийхээ дуртай амтат пиццаг халуунаар нь гэрт нь, ажил дээр нь шуурхай хүргэж үйлчлэхэд бэлэн болоод байна. 

Зуны налгар өдрүүдийг алдалгүй ТЭРЭЛЖ явах хүн хэр их байна? Тэгвэл замдаа PIZZA HUT-аар дайрч амтат пиццагаа аваарай. Шинэ салбар маань Их дэлгүүр, Шангри-Ла, Тэнгис 32 зэрэг бусад ЭКСПРЕСС салбаруудтайгаа ижил үйлчилгээтэй. Түүнчлэн бусад хүргэлтийн салбаруудаар гардаггүй Extra large буюу хамгийн том 16” инчийн пиццаг хүргэлтээр гаргаж буйгаар онцлог юм. Мөн халуун баригч хоргоноос пиццагаа зүсмээр нь ч авах боломжтой. Байршил нь Оргил худалдааны төв дотор учир пиццагаа авангаа зам зуурын хүнсээ ч цуглуулчихна шүү.  

PIZZA HUT брэнд хотын захын дүүрэгт салбараа нээж буй бас нэгэн зорилго нь тухайн дүүргийн залуучуудыг орлоготой болгох, тогтвортой ажлын байраар хангах явдал юм. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд илүү олон ажлын байр бий болгохын төлөө ажиллах болно.

Онцгой нөхцөл байдлын энэ үед үйлчлүүлэгч ТА өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж салбараар үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулж, халуунаа хэмжүүлж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлээрэй.  Түүнчлэн гараас гарт бэлэн мөнгө дамжуулахгүйгээр цахим хэлбэрээр төлбөрөө төлөхийг уриалж байна.

Пиццанд дурлагсад та бүхэн маань PIZZA HUT-н шинэхэн салбараар гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хамт үйлчлүүлээрэй. 

ПИЦЦА ХАТ НАЛАЙХ САЛБАРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:  

  • Даваа-Ням гарагт 10:00-20:00 цагийн хооронд,
  • Яг одоо захиалах бол 75-55-55-55, www.pizzahut.mn

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай