Мэдээ мэдээлэл | July 16, 2020

“ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулж буй “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийг жил бүр шалгаруулдаг бөгөөд 2015 оны шилдэгээр Таван Богд ХХК,  Таван Богд Интернэйшнл ХХК –иуд тодорлоо. ТОП 100 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм. Энэ удаагийн шалгаруулалтанд Хаан банк 3, Говь ХК 21, “Таван Богд” ХХК 50, Таван Богд Интернэйшнл ХХК 68-т  жагссан юм.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай