NURA МОНГОЛ ТӨВ 6,000 ДАХЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Таван Богд Групп дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FUJIFILM Корпорацын эрт илрүүлэг, оношилгооны технологи дээр суурилсан, жилдээ 30 хүртэл мянган хүнд үйлчлэх боломжтой NURA Монгол төвийг нээсэн.
NURA Монгол төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хавдрыг эрт үед нь илрүүлж, хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.
Монгол улсын үндсэн хуулийн 17-ийн 2-т “Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасны дагуу өөрийнхөө болон хайртай дотнын хүмүүсийнхээ төлөө эрүүл амьдралын зөв дадлыг өөртөө хэвшүүлэн, эрт илрүүлж чадвал эдгэрнэ гэдгийг санаж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.
NURA Монгол төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл NURA Mongolia хуудсанд нэгдээрэй.
Багц шинжилгээний төвд цаг захиалахыг хүсвэл WWW.NURA.MN вэбсайтад бүртгэлээ үүсгэн, захиалаарай.



