Таван Богд Билдинг Саплай ХХК “Барилга Экспо”-д дэмжигч байгууллагаар оролцож байна
Барилгын салбарт болж буй онцлог бүхнийг олон нийтэд танилцуулдаг “Barilga Expo” энэ сарын 11-13-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Яамдын хэмжээнд хамтардаг уг үзэсгэлэн худалдаанд “Таван Богд Билдинг Саплай” ХХК дэмжигч байгууллагаар оролцож LG, TOTO, FUJITEC брэндийн бүтээгдэхүүний талаарх цогц мэдээллүүдийг олон нийтэд хүргэх юм.
Таван Богд Билдинг Саплай ХХК LG, TOTO, FUJITEC брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер эрхтэй нийлүүлэгчээс гадна 30-40 томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлээд байна. Жишээлбэл, LG брэндийн хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг Мега НУРА эрт илрүүлгийн төвийн төсөлд амжилттай нийлүүлэн угсарсан бол ТОТО брэндийн сангийн тоноглолын бараа, бүтээгдэхүүнийг, FUJITEC брэндийн лифт зэргийг Улаанбаатар хотын нэр хүнд бүхий томоохон хотхонуудад төдийгүй ХААН тауэр, Галлериа Улаанбаатар гээд томоохон барилгын бүтээн байгуулалтад нийлүүлжээ.
Энэхүү 37 дахь удаагийн “Barilga Expo” зохион байгуулагдах үеэр буюу зөвхөн 4 дүгээр сарын 11,12,13-ны өдрүүдэд “Таван Богд Билдинг Саплай” ХХК-тай дурдагдсан брэндүүдийн бүтээгдэхүүн дээр хамтын ажиллагааны гэрээний түвшний хэлцэл хийх тохиолдолд гэрээний үнийн дүнгээс хамаарч 10-30 хувийн хөнгөлөлт олгоно хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Л.Дэлгэрсайхан онцоллоо.
Монгол Улсын төдийгүй салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гээд 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцох уг үзэсгэлэн худалдааг сонирхон дэлхийд танигдсан LG, TOTO, FUJITEC, PURMO, CHANGCHAI брэндийн мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.





