Мэдээ мэдээлэл | February 19, 2024

"ГОВЬ" ХК МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХЭД ХАМТАРНА

Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай Говь ХК Монгол Солонгосын Политехникийн Коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Уг хамтын ажиллагааны зорилго нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг хамтран бэлтгэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутан суралцагчдын сургалтын үйл ажиллагааг үйлдвэртэй холбох, онолын мэдлэгийг практикаар бэхжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүнчлэн ажлын байраар хангахад чиглэх юм.

Хөнгөн аж үйлдвэрийн салбартаа мэргэшсэн, чадварлаг ажилтнуудыг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд үлэмж хувь нэмрийг оруулахаар зорин ажиллаж буй Говь компанийн хамт олондоо амжилт хүсье.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай