Мэдээ мэдээлэл | March 22, 2024

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, “ТАВАН БОГД СОЛЮШНС” ХХК ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Таван Богд Группийн NURA Mongolia төв орчин үеийн дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлж нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүртээмжтэй хүргэх замаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

NURA Монгол эрт илрүүлгийн багц шинжилгээний төв нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэх зорилготой бөгөөд 2023 оны 9 сараас үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийн байдлаар 7,400 гаруй үйлчлүүлэгч хүлээн авсан байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай