GODIVA БРЭНД ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ
1926 онд үүсгэн байгуулагдсан, Бельги өв уламжлалыг хадгалсан, гар аргаар урласан сайн чанарын шоколадны GODIVA брэнд Галлериа Улаанбаатар төвд шинэ салбараа нээлээ.
Шоколадчин Пиерр Драпс Сениор 98 жилийн тэртээ Брюссельд өөрийн гараар урласан, чихэр, шоколадны дэлгүүрээ нээсэн нь өдгөө GODIVA брэнд болон дэлхий дахинаа танигдаж, дэлхийн 100 гаруй улсад өөрийн нэрийн 750 орчим бүтик дэлгүүр, Глобал Трэйвэл Ритэйл, онлайн болон бусад гэрээт дэлгүүрээр худалдаалагдаж байна. Таван Богд Интернэйшнл компани Монголынхоо хэрэглэгчдэд дээд зэрэглэлийн тансаг шоколадыг амтлуулах зорилгоор албан ёсны эрхтэйгээр 2017 онд оруулж ирсэн бөгөөд амттан дурладаг хэрэглэгчдэдээ аз жаргалыг түгээсээр байна.
GODIVA нь өв уламжлалыг хадгалсан, төдийгүй инновацийн шилдэг шийдлийг шингээн хэрэглэгчдэдээ хүргэхдээ, хүлээлтээс давсан өндөр чанар, өнгө үзэмж, уран хийц, орц бүхий бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж, хөгжүүлж, хүргэхийг гол баримтлалаа болгон ажилладаг. Алдарт трюфелээс эхлээд Европ шинж чанарыг агуулсан жигнэмэг, боолттой шоколад, амтат зайрмаг, халуун какао, кофе зэрэг шоколадны цоо шинэ мэдрэмжийг дэлхий даяар түгээсээр байна.
Хамгийн олон төрлийн баялаг амттай Godiva шоколад нь хамгийн сайн сортын түүхий эдийг дэлхийн өнцөг булан бүрээс түүж аван, шоколад бүртээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээн, өөр өөр түүх, утга учир тусган урладаг төдийгүй, эцсийн хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл хадгалалтын нарийн горимд, тусгай тээвэрлэлтийн стандартыг баримтлан ажилладаг тул, шинэхэнээрээ ирэхэд онцгой анхаарал тавин ажилладаг байна.
50 сая фермерийн хичээнгүйлэн тарьж ургуулсан шилдэг сортын Какаоны Үрээр, Бельгийн алдарт шоколад урлаачдын гараар бүтээгдсэн Godiva шоколадны, шинэхэн дэлгүүрээр зочлон, амттаны дээдийг амтлан, хайртай хүмүүстээ хамгийн нандин бэлгийг сонгоорой. Шинэхэн дэлгүүрийг зорин ирэх үйлчлүүлэгчдэдээ олон төрлийн урамшуулал бэлдсэнийг дуулгая.
Амтлахад, бэлэглэхэд хамгийн гоё Godiva






