Мэдээ мэдээлэл | March 22, 2024

УЛААНБААТАР ГУРИЛ КОМПАНИ 90 САЯ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

2023 оны 11 сараас эхлэн, Монгол орон даяар их хэмжээний хур тунадас орж, нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсонтой холбоотой малчин ард иргэд мал бэлчээх боломжгүйд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2 сарын 14-өөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад “Улаанбаатар Гурил” компани нэгдэж, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 34 сумдад хөнгөлөлтэй үнээр баяжуулсан 1000тонн тэжээлийн хивгийг олгоод байна.

Манай улс байгалийн бэлчээрээс 95 хувийн хамааралтай. Байгалийн бэлчээр нь өвлийн улиралд ургацын хувьд гурав дахин, тэжээллэг чанарын хувьд мөн гурав дахин буурдаг байна. Үүнээс шалтгаалаад хүйтэн талаасаа ч, тэжээлийн олдоц талаасаа ч малын тэжээл хомсдож, мөн эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалан үнэ өсдөг нь малчдын хувьд ихээхэн дарамт учруулж байгааг, ийнхүү өөрсдийн боломжийн хүрээнд шийдвэрлэжээ.

Малчин ард иргэддээ сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг, байгалийн давагдашгүй нөхцөлөөс шалтгаалан өвөлжилт хүндрээд байгаа энэ цаг үед боломжоороо дэмжлэг үзүүлэхийг нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.
 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай