Улаанбаатар Гурил ХХК орон нутагт ажлын байр бий болгож, ажилчдаа дэмжин ажиллаж байна
Таван Богд Группийн охин компани, Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг болох Улаанбаатар Гурил компани 2012 онд Дархан хотын үйлдвэрийн бүсэд Турк улсын Алапала компанийн тоног төхөөрөмжөөр бүтсэн 300 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автоматажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой 5 давхар үйлдвэр байгуулсан билээ.

Дархан салбар одоогийн байдлаар 151 ажилтантай бөгөөд Дарханы 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орон сууц барин ашиглалтад оруулж, ажилчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм. Олон жилийн турш “Улаанбаатар Гурил” ХХК-д ажиллаж, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч болох гүүр болж өгсөн ажилтнууд маань түлхүүрээ гардан авсан цагаас хойш орон сууцандаа халуун ам бүлээрээ тавлаг тухтай амьдарч, ажиллаж байна.
Таван Богд Групп хөдөө орон нутагт ажлын байр бий болгохын сацуу байгууллагынхаа үнэт зүйл болох ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх эрүүл, аюулгүй ажлын байраар хангах, ажилтнуудаа тал бүрээр дэмжих ажлыг ямагт идэвхтэй хийдэг билээ.



