Таван Богд Интернэйшнл компанийн 50 ажилтан туршлага судлах аялалд яваад ирлээ
Таван Богд Группийн охин компани болох Таван Богд Интернэйшнл компанийн 50 ажилтан энэ оны хоёрдугаар сард Беларус, Гүрж, Турк, Орос улсууд руу ажлын туршлага судлах аялалд явж, эх орондоо хэрэгжүүлж болох олон шинэ санаа, урам зоригоор дүүрэн ирлээ. Гүрж улсын алдарт Schuchmann-Wines дарсны үйлдвэртэй танилцан усан үзмийн талбайд зочилж, Беларус, Орос, Туркийн томоохон хүнс барааны компаниудаар зочлон үйлдвэрлэл, ажлын арга барилтай танилцан аялаад ирсэн ажилчид маань сурч мэдсэн зүйлээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажилчид маань аялах үедээ сурч мэдэж авсан шинэ зүйлээ ямагт бусадтай хуваалцаж, хамтдаа өсөн дэвшиж, цаашид урам зоригтой ажиллан бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулсаар байна. Таван Богд Групп байгууллагынхаа үнэт зүйл болох ажилчдынхаа хөгжил дэвшил, сэтгэл ханамжийг ямагт эхэнд тавьдаг бөгөөд салбар бүртээ манлайлан, урам зоригтой ажиллахад нь бүх талаар дэмжиж тэтгэдэг билээ.



