Япон улсын Элчин сайд М.Игавахара NURA төвд зочиллоо
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг гэргийн хамт NURA Монгол төвд хүлээн авч уулзлаа.
FUJIFILM корпорацын ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН "NURA Монгол" төвийн дэвшилтэт технологи, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн NURA эрт илрүүлэг багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцахаар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара гэргийн хамт хүрэлцэн ирж танилцлаа.
NURA Монгол төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хавдрыг эрт үед нь илрүүлж, хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.




