ХЭРЧМЭЛ ҮДОН ГОЙМОН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА.
Тоног төхөөрөмжөө Япон улсаас оруулж ирсэн бөгөөд гоймонг өөрсдөө үйлдвэрлэж байгаа гол зорилго нь бусдаас ялгаатай байж, ямар ч хүн өдөр бүр шинэ талх идэх дуртай байдгийн адил үйлчлүүлэгчдэд “үргэлж шинэ бас найдвартай” гэсэн сэтгэгдлийг төрүүлэх юм. Мөн мэдээж бүтээгдэхүүний өртөгт эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Хэрчмэл үдон гоймонгийн давуу тал нь найрлагандаа ямар ч химийн бодис агуулаагүй, жинхэнэ өөрийн натурал амтаараа байдаг гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз ээ. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг болсон та бүхэндээ жинхэнэ хэрчмэл үдон гоймонгийн шинэхэн амтыг Сакүра, Нагоми, Мираж ресторан барьж байна.



