Эйрлинк Монголиа компанийн ажилтнууд Турк улсаар аялаад ирлээ
Таван Богд Группийн охин компани Эйрлинк Монголиа компанийн хамт олон гуравдугаар сарын эхээр Турк улсын Каппадоки, Пануккале, Анталья, Истанбул хотуудаар аялж, тэр хугацаандаа ч онлайнаар үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж, аялах хугацаандаа олон сонирхолтой влог бэлдэн дурсамж дүүрэн аялаад ирлээ. ✈️

Ажилтнууд маань аялах үедээ сурч мэдэж авсан шинэ зүйлээ ямагт бусадтай хуваалцаж, хамтдаа өсөн дэвшиж, цаашид урам зоригтой ажиллан бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулсаар байна. Таван Богд Групп байгууллагынхаа үнэт зүйл болох ажилчдынхаа хөгжил дэвшил, сэтгэл ханамжийг ямагт эхэнд тавьдаг бөгөөд салбар бүртээ манлайлан, урам зоригтой ажиллахад нь бүх талаар дэмжиж тэтгэдэг билээ.



