Таван Богд Капитал ҮЦК” ХХК-с гаргасан хөрөнгийн зах зээлийн анхны NFT 1 секундэд зарагдлаа
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК-с гаргасан хөрөнгийн зах зээлийн анхны NFT 2022.04.07-ны өдөр 18:00 цагт MongolNFT дээр гарч 1 секундэд зарагдаж дууслаа.
Энэхүү NFT–ээр дамжуулан эзэмшигчдэдээ Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн бага шимтгэлтэйгээр арилжаа, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгосноор арилжааны шимтгэлийн доод түвшинг шинэчлэн тогтоож хөрөнгийн зах зээлийн түүхийн шинэ хуудсыг бичлээ. Мөн хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө авах, сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах, VIP харилцагчдад зориулсан тусгай арга хэмжээнүүдэд хамрагдах зэрэг эрхүүдийг насан туршдаа авах боломжийг олгож байгаа юм.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь шинээр гарч ирж буй Блокчэйн технологид суурилсан Crypto, NFT, Metaverse гэсэн зах зээлүүдийг судалж харилцагчдадаа мэдээлэл, судалгаа хүргээд багагүй хугацаа өнгөрсөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж, таниулах зорилгоор MongolNFT-тэй хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй эхний ажил нь “TBC Bull vs Bear” NFT бөгөөд цаашид уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүн болон шинэ үеийн блокчэйн технологи хосолсон шинэлэг боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.
#ТаванБогдГрупп #ТаванБогдКапитал #ХамтынХүчАмжилтынТүлхүүр



