Таван Богд Трейд компанийн Барилгын инженер Л.Мөнхбаяр Туркийн “Yapi Fuari” барилгын үзэсгэлэнд оролцлоо
Таван Богд Трейд компанийн Барилгын инженер Л.Мөнхбаяр гуравдугаар сарын 20-28 хооронд Турк улсын Станбул хотын “Yapi Fuari” барилгын үзэсгэлэнд оролцож, туршлага судлах аялалд оролцоод ирлээ. Станбул хотын барилга, бараа материалын үйлдвэрүүдийг үзэж сонирхон, олон хэрэгтэй мэдлэг мэдээлэл цуглуулж, эх орондоо хэрэгжүүлж болох олон шинэ санаа, урам зоригоор дүүрэн ирлээ.
Таван Богд Групп байгууллагынхаа үнэт зүйл болох ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажлыг ямагт идэвхтэй хийдэг бөгөөд сурч мэдэх, туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэхэд бүхий л төрлөөр дэмжин ажилладаг билээ.
#ТаванБогдГрупп #ТаванБогдТрейд #ХамтынХүчАмжилтынТүлхүүр



