МОНБИЙФ 10,000ш модыг хөрсөнд нь суулгалаа
МОНБИЙФ ХХК нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон суманд 10,000ш модыг хөрсөнд нь суулгалаа.
Монбийф ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын экологийн эрүүл бүсэд хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлж, гарал үүсэл тодорхой, чанартай үхрийн махыг зах зээлд нийлүүлэн ажиллаж байгаа билээ. Бид үхрийн фермийн аж ахуйн гадна талбайн 1,600га газрыг тойруулан байгаль орчны агаарыг цэвэршүүлэх нийт 10,000 ширхэг модыг хөрсөнд нь суулгалаа.
Мөн түүнчлэн Монгол орныхоо үржил шимт хөрсөнд байгалийн өвс тэжээлийг тариалж, үхрийн бордох аж ахуйн тэжээлийн нөөцийг 100% бүрдүүлэх 1600га тариалангийн талбайг бий болгохоор зорин ажиллаж байна.





