Мэдээ мэдээлэл | April 19, 2022

Галлериа Улаанбаатар төвд “VINYL&MUSIC” пянз сонирхогчдын өдөрлөг боллоо

Их хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төвийн санаачилгаар “Хөгжмийн соёлыг түгээе” урианы дор пянз цуглуулагчдын групптэй хамтран зохион байгуулсан “VINYL&MUSIC” пянз сонирхогчдын өдөрлөг өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

 Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг пянзны нийт 12 дэлгүүр болон томоохон цуглуулагч нар энэхүү өдөрлөгт оролцон Монголын болон дэлхийн ховор нандин пянзны худалдаа төдийгүй хуурцаг, ном, зурагт хуудас, төрөл бүрийн пянз тоглуулагч худалдаалагдаж амт нэмсэн Pata Negra улаан дарсны амталгаа, хөгжмийн тухай хэлэлцүүлэг яриа өрнөлөө. Мөн жааз пянзны DJ cэт, гитарын уянгалаг аяз арга хэмжээнд хөг нэмсэн юм. Хөгжмийн соёлыг түгээх зорилготой тус арга хэмжээнд хүрэлцэн ирж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн хөгжимд дурлагсдадаа баярлалаа. 


#ТаванБогдГрупп #ГаллериаУлаанбаатар #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай