УЛААНБААТАР ГУРИЛ ХХК FSSC22000 ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
Таван Богд Группийн охин компани, үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монгол улсынхаа хууль тогтоомж, олон улсын стандартын шаардлагын хүрээнд тасралтгүй сайжруулж ирлээ.
Энэ удаад AMU Consulting компанитай хамтран нэвтрүүлэх гэж буй, FSSC22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг хийдэг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг стандарт юм.
Улаанбаатар гурил компани бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг хөгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа эрүүл аюулгүй, тав тухтай ажлын орчин нөхцөлийг хангаж сургаж хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, эерэг хандлагатай, зөв хамт олныг бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна.
Мөн хэрэглэгчдийнхээ хүлээлтээс давсан чанартай бүтээгдэхүүнийг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор үйлдвэрлэн, хүнсний аюулгүй байдал, чанараар манлайлан дэлхийн болон дотоодын зах зээлд тогтвортой хангах гэсэн бодлогыг мөрдөн ажиллаж байна.



