Мэдээ мэдээлэл | April 28, 2022

Таван Богд Групп "ХАБЭА-н дэлхийн өдөр"-ийн уриалгад нэгдэж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэдэг билээ. Энэ өдөр үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Таван Богд Группийн нийт ажилтнууд өнөөдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриалгад нэгдэж байна. ХАБЭА-н эерэг уриалгуудыг сурталчлан түгээж, хамтдаа нэгдэцгээе.

#ТаванБогдГрупп #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай