KFC брэнд “Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч байгууллага”-аар шалгарлаа
KFC брэнд "Good Workplace Awards 2022" арга хэмжээнээс “Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч байгууллага” шагналыг хүртлээ. 🥇🥳
“Good Workplace Awards 2022” арга хэмжээ Дэлхийн жишигт нийцсэн ажлын байрны ээлтэй орчинг бүрдүүлэх, технологийн дэвшил, шинэ үеийн залуучуудын хүлээлт, цар тахал, тэдгээрээс үүдэлтэй ажлын байранд гарч буй өөрчлөлтөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шилдэг туршлага зэргийг үнэлэн 14 номинациар 100 ААН-ийг өрсөлдүүлэн шалгаруулсан байна.
KFC брэнд маань Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш компанид ажиллаж буй тусгай хэрэгцээт ажилтан, эмэгтэй ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг ханган, тэгш хүртээмжтэй цалин хангамж, дэмжлэг тусламж хүртээх, ажлын гүйцэтгэлээ шударгаар үнэлүүлэх, дохионы хэлэнд суурилсан сургалт, хөгжүүлэлт, олон нийтийн болон спортын уралдаан тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорих, албан тушаал, зэрэг дэв ахих, хуульд заасан хангамж, дэмжлэг тусламж эдлэх зэрэг тогтвортой хөгжлийн бодлогын хүрээн дэх тэгш хүртээмжтэй, ээлтэй бодлого хэрэгжүүлэн дэмжин ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Бидний ажлыг дэмжиж, үнэлж, итгэл найдвар хүлээлгэдэг эрхэм хэрэглэгчид, нийт ажилтнууд болон хамтран ажиллагсдадаа баярлалаа.
#ТаванБогдГрупп #KFC #ХамтынХүчАмжилтынТүлхүүр



