Мэдээ мэдээлэл | May 23, 2022

Таван Богд Группийн 6 компани Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорлоо

ТОП - 100 аж ахуйн нэгжээр тодорсон ГОВЬ ХК, Таван Богд Фүүдс, Таван Богд Фүүдс Пицца, Таван Богд Интернэйшнл, Саппорт Сервис Монголиа компаниуд болон ХААН банкны хамт олондоо, биднийг дэмждэг харилцагч, хэрэглэгч нартаа БАЯРЛАЛАА.


Таван Богд Групп нь нийт 26 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компани, түүний 12 гаруй мянган ажилтантайгаар бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлэн тэлж, жил бүр шинэ ажлын байрыг бий болгож, татвараа хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжлийн бодлогоороо дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ.  


ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай