Мэдээ мэдээлэл | July 9, 2024

ТАВАН БОГД ГРУППИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ 200 ГАРУЙ АЖИЛТНУУД ЯПОНЫ МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХ КОМИЯ КАЗҮЁШИ БАГШИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы урилгаар Японы "Комия консалтинг"-ийн үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх багш Комияа Казүёши 2024 оны 7 сарын 4-ний өдөр 4 дэх удаагаа Монгол улсад айлчлан ирж Таван Богд Групп, Говь ХК-ийн удирдах түвшний 200 гаруй ажилтнуудад ''Амьдрал ба бизнесийн амжилтын зарчмууд” сургалтыг зохион байгууллаа.

 

Комия Казүёши нь дэлхийн олон байгууллага, компанид менежментийн зөвлөгөө өгч, манлайлал, ур чадварын талаар сургалт явуулдаг, энэ чиглэлээр олон ном туурвисан арвин туршлагатай багш юм. 2017-2019 онд Таван Богд Группийн удирдлагын түвшний ажилтнуудад 3 удаа сургалт орсон бол энэ жил 4 дэх удаагаа хүрэлцэн ирж сургалт орж, зөвлөгөө өглөө.

 

Сургалтын төгсгөлд Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нийт удирдлагуудад Группийн 2023-2024 оны амжилт ололтуудаас дурдаж, ирээдүйн зорилго, алсын хараагаа танилцуулан уг зорилгод хүрэхийн тулд хамтын хүчээр хөдөлмөрлөх, удирдлагын багийн МАНЛАЙЛАЛ ямар чухал болох талаар танилцуулсан юм.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай