Улсын аварга. О. Хангайд TOYOTA LandCruiser 300 загварын автомашин гардууллаа.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ.
Үүнээс үндэсний их баяр наадамд түрүүлж, наадамчин олноо баясгасан Монгол Улсын 25 дахь АВАРГА болсон О. Хангайн амжилтыг "Таван Богд Группийн ерөнхийлөгч", "Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга" Ц.Баатарсайхан мялааж, TOYOTA Land Cruiser 300 загварын автомашин гардууллаа. О. Хангай аваргадаа, гэр бүлд нь үргэлжид эрүүл энх, аз жаргалтай, өлзийтэй сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.



