Мэдээ мэдээлэл | July 30, 2024

Pizza Hut брэнд 10 жилийнхээ ойгоор 40 ажилтнаа шагнаж, урамшууллаа

Дэлхийд алдартай PIZZA HUT брэндийн анхны салбар 40 ажилтантайгаар 10 жилийн өмнө нээгдэж байсан бол өдгөө, Улаанбаатар хотын 7 дүүрэг болон Дархан хотод нийтдээ 25 салбар, 800 ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж амтат халуун пиццатай хамт айл гэрт аз жаргал түгээж, жил бүр 80-100 ажлын байрыг шинээр бий болгож оюутан залуучуудад цагийн ажил хийх боломжийг олгосоор байна.

Пицца Хат брэндийг өлгийдөн авч, өнөөдрийг амжилтыг авчрахад үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн ажилтнууддаа талархал илэрхийлье.

"Таван Богд Фүүдс Пицца" ХХК ойн баярынхаа хүрээнд тогтвортой тууштай ажилласан 40 гаруй ажилтнаа 200 сая төгрөгөөр, шагнаж урамшууллаа.

1. Анхны салбаруудыг өлгийдөн авч, өнөөг хүртэл тасралтгүй ажиллан, компанийнхаа ололт амжилт, сорилт бүхэнтэй хамт байсан, эрхэм 8 ажилтнаа “10 жилийн турш тасралтгүй ажилласанд талархан” тус бүр 10 САЯ ТӨГРӨГ-ийн мөнгөн урамшуулал олголоо.

2. Компанидаа 8-9 жил тасралтгүй ажиллаж, аливаа ололт амжилт, сорилт бүхэнтэй хамт байсан эрхэм хүндэт 21 ажилтандаа талархаж, АЯЛАЛЫН ЭРХ-ийг гардууллаа.

3. Салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан 9 ажилтандаа САЛБАРЫН ШАГНАЛ-ыг, компанийн урамшууллын хамт гардууллаа

4. PIZZA HUT брэндийн нэрэмжит “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-т өрсөлдөн 100 гаруй оюутнаас шалгарсан 5 оюутан Бүтэн жилийн тэтгэлэг, 5 оюутан хагас жилийн тэтгэлгээ гардан авлаа.

Пицца хат брэнд Монголын зах зээлд амжилттай нэвтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл бол ажилтан бүрийн маань хичээл зүтгэл, сэтгэл, ур чадвар, манлайлал юм. Бид ажилтнууддаа олон боломжуудыг олгож, жилээс жилд ажлын нөхцөлийг сайжруулан ажиллаж байна.

10 жилийн хугацаанд PIZZA HUT брэндийн түүхийг хамтдаа бичилцэж, Монголын зах зээлд амжилттай нэвтрэхэд хувь нэмрээ оруулсан бүх хамтрагчид, АЖИЛТАН бүрдээ БАЯРЛАЛАА.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай