МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР САЙН ХЭМЭЭН ҮНЭЛЛЭЭ
Тэд үйлдвэрийн байрны дуу шуугиан, гэрэлтүүлэг, доргион, тоосжилтод хэмжилт хийж, тус ажлын байр нь стандартын шаардлагад нийцэж байгааг тодорхойлж, улсын байцаагчийн дүгнэлт гаргалаа. 2012-2013 онд ажлын байранд аюулгүй ажиллах арга барилд сургах, ажлын хувцас, тусгай хамгаалах хэрэгсэл олгох, ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг нотлогдох баримтаар танилцуулж байсан нь тус төлөөлөгчдөөс сайн үнэлгээ авч чаджээ.



