Таван Богд Группийн анхны ажилчдын ‘’ТАВАН ОРГИЛ’’ хотхон нээлтээ хийлээ…
Энэхүү төслийн гол зорилго нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гэр бүлээрээ эрүүл таатай орчинд амьдрах боломжоор хангаж, хамт олны уур амьсгалыг нэмэгдүүлж, тогтвортой бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх билээ. Таван Оргил хотхон нь ногоон байгууламж, спорт болон тоглоомын талбай, номын сан, машины нэгдсэн зогсоол, бохир болон цэвэр усны нэгдсэн систем, үйлчилгээний байгууллага, нэгдсэн харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдсэнээрээ онцлог давуу талуудтай. Байршлын хувьд замын түгжрэл хэн бүхний жинхэнэ асуудал болсон энэ үед түгжрэл хамгийн сийрэг зүгт буюу шинэ нисэх онгоцны буудлаас 5 км зайд байрлаж байна. Улаанбаатар Принт ХХК-ийн зүгээс ажилтнууддаа өртөг үнээр нь, урт хугацааны зээлээр зуслангийн байртай болох боломжийг олгож байна.
Мөн Улаанбаатар Принт ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа бөгөөд 25 дах жилдээ ажиллаж буй ерөнхий инженер Я.Ганбат-д Таван Оргил хотхонд байрлах зуслангийн амины орон сууц бэлэглэлээ. Таван Богд Групп түүний охин компаниуд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ажилтнуудынхаа тав тух, сэтгэл ханамжийг чухалчилдаг бөгөөд таатай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр үргэлж хичээн ажилладаг билээ.
Тус төслийн санаачлагыг дэмжсэн Таван Богд Группийн захирлуудын зөвлөл болон хийж гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн гүйцэтгэгч компаниуддаа баярласан талархсанаа илэрхийлье.




Хамтын хүч-Амжилтын түлхүүр



