ТАВАН БОГД ГРУПП - МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ КОМПАНИАР ДАХИН ТОДОРЛОО
МҮХАҮТ, Монгол улсын Засгийн газар хамтран Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг “МАНЛАЙ-150“ аж ахуйн нэгжийг 4 сарын 15-нд шалгаруулсан бөгөөд Таван Богд Групп улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч, нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш гэдгээ дахин баталж, 14-т жагслаа.



