Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь ХК-ийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг" гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.



