Мэдээ мэдээлэл | September 8, 2022

GOBI Cashmere "ГОВИЙН БАГАЧУУД" ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО...

         Монгол Улсаас дэлхийн зах зээлд гарч бизнесээ амжилттай өргөжүүлж буй “Говь” брэнд БШУЯ-наас гаргасан байгууллагын цэцэрлэг санаачилгад нэгдэн нийгмийн тогтвортой хөгжил бодлогын хүрээнд ажилтнуудынхаа нийгмийн асуудал, ажил хөдөлмөрөө саадгүй гүйцэтгэх таатай нөхцөлийг бүрдүүлэн 46-р цэцэрлэгийн салбар бүлэг болох “Говийн багачууд” цэцэрлэгийг 3-н долоо хоногийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийж 9-р сарын 5-ны өдөр нээлтээ хийснээр 100 гаруй цэцэрлэгийн насны хүүхдийн сурч мэдэх, хөгжих боломж нээгдэж байна.

  • Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар :
  • Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ
  • Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
  • Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
  • Шинээр ажлын байр бий болно
  • Ажлын цаг ашиглалт сайжирна
  • Замын түгжрэл, стрессийг бууруулна

Говь “ХК”-нд 500 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй 290 ажилтан байгаа бөгөөд өрх толгойлсон ээж аав, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, үйлдвэрт болон ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын хүүхдүүдийг эхлэн хамруулсан байна. 

Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12,9 долларын нийгмийн үр өгөөж өгдөг болохыг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман 2009 онд онцолсон байдаг. Шинэ цэцэрлэгийн нээлтийн үеэр Говь брэнд KIDS COLLECTION-ны танилцуулга болсон юм.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай