КЕМПИНСКИ ХААН ПАЛАС ЗОЧИД БУУДАЛ 10 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ
10 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улс болон дотоодын томоохон байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн 130 гаруй зочид уригдсаны дотор Хаан Палас зочид буудал үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 12 жил тасралтгүй ажиллаж байгаа багийн гишүүд багтсан байлаа. Ойн арга хэмжээний хүрээнд Кэмпински Хаан Палас зочид буудлын хамт олон зочид буудалдаа хэсэгчилсэн шинэчлэл, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийж одоогийн байдлаар угтах хэсгийг бүрэн шинэчлэл болон КК лаунжыг шинээр ашиглалтад оруулаад байна. КК лаунж нь өнөөгийн зах зээлийн чиг хандлагат нийцсэн тав тухтай орчинг бүрдүүлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч, тусгайлан уригдсан Бартендер Катерина Ли, Нью Иорк хотын лаунжны тренд коктейлыг өөрийн нууц жороор хийж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна.
Кемпински Хаан Палас зочид буудлын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, илүү их амжилтыг Таван Богд Группийн нийт ажилтнуудын өмнөөс хүргэе.



