Таван Богд Группийн хамт олон "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ АЯН"-д нэгдлээ
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35,650 хүн цусаа өгсөн байна. Энгийн үед өдөрт дунджаар 120-150 донорын цус цуглуулдаг байсан бол аялал зугаалгын улирал, хичээл сургууль амарсан байсантай холбоотой цусаа хандивлах хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан учраас "Цус сэлбэлт судлалын үндэсний төв" цусны хомсдолд орж эхэлсэн билээ.

Иймд цусны нөөцийг нэн тэргүүнд бүрдүүлэх зорилгоор "Таван Богд" Группийн -ийн "Ulker" брэндийн хамт олон "Цус сэлбэлт судлалын үндэсний төв" -тэй хамтран компанийнхаа ажилчдын дунд “Цусаа бэлэглэе аян” зохион байгуулан цусны нөөцийг амжилттай бүрдүүллээ.
Тус арга хэмжээ улирал тутамд зохион байгуулагддаг ба эрдэнэт хүний амь насыг аврах найдвар нь болсон цус хандивлах үйлст Таван Богд Группийн ажилчид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

#ТаванБогдГрупп#Донор#цус#сайн_үйлс#Ulker#цусаа_бэлэглэж_эв_нэгдлийг_эрхэмлэн_бусдын_амь_насыг_аварцгаая#цусаа_бэлэглэхийг_уриалж_байна



