Хүүхэд бүрийн инээд хөөр, аз жаргалд зориулсан бидний хөрөнгө оруулалт
Таван Богд Групп хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлыг нийгмийн хариуцлагын бодлогынхоо гол чиглэлүүдийн нэг гэж тодорхойлж ирсэн билээ. Энэ хүрээнд Группийн охин компаниуд олон талт санаачилгуудыг хэрэгжүүлж, он гарснаас хойш Монголын 30 мянга гаруй хүүхдэд хүрсэн эерэг үр дүнг бүтээлээ.
Эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхээс эхлээд хүүхэд хамгаалал, өсвөр үеийн боловсрол, бүтээлч хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд, ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан аюулгүй орчин бүрдүүлэх гээд олон санаачилга амжилттай хэрэгжсэн нь Таван Богд Группийн баримталдаг “Хүүхэд бүр эрүүл, аюулгүй, аз жаргалтай орчинд өсөн дэвших эрхтэй” гэсэн зарчмыг батлан харуулж байгаа юм.
Түүнчлэн манай брэндүүд нярайн анхны нандин бэлэг бэлтгэн хүргэх, ахлах ангийн охидод эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулах, хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай үзлэг хийж тохирох нүдний шил болон сонсголын аппарат өгөх, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх өдөрлөгүүд зохион байгуулах зэргээс гадна хүүхдүүдэд бусад тусламж үзүүлж, мэдлэг, урам зориг түгээх ажлуудыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Группийн охин компаниуд ажилтнуудын хүүхдүүдэд ээлтэй дэд бүтэц, орчны стандартыг бий болгох чиглэлээр манлайлан ажиллаж, 2025 он гарсаар нийт 374 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий санаачилгуудаараа дамжуулан МУ-ын ирээдүй болсон хүүхдүүдийн хөгжилд хувь нэмрээ орууллаа.
Таван Богд Групп хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг цаашид ч тууштай дэмжиж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах санаачилгуудыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.









