УЛААНБААТАР ПРИНТ ХХК ФРАНЦ, ТУРК УЛСААР АЖИЛЧДАА АЯЛУУЛЛАА.
Таван Богд Группийн ууган компани болох Улаанбаатар Принт 25 жилийн ойн баяраа тохиолдуулан ажилчдынхаа хүч хөдөлмөр, гал эрмэлзэл, идэвх санаачилгыг үнэлэн Турк, Франц улсаар аялууллаа.

Хүүхэд бүрийн цүнхэнд байдаг анхдагч хэрэгцээ болсон сурагч дэвтрийг үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш 25 жил болжээ. Тэгвэл ойн баяраа тохиолдуулан “Монгол дэвтэр” ХХК байхаас ажиллаж ууган ажилчид болох Улаанбаатар Принт ХХК-д 14-24 жил ажиллаж байгаа ээлжийн ахлах Х.Цэвэлмаа, Б.Долгорсүрэн нар болон үйлдвэрийн дарга Д.Одгэрэл, чанар шалгагч Д.Мөнхзул, Ж.Эрдэнэтуяа нар ажлын хамт олноо манлайлан ажиллаж тус аялалд хамрагджээ.
Улаанбаатар Принт ХХК нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна ажилчдадаа ажиллах урам зориг, тэдний сэтгэл ханамж нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийдэг бөгөөд, тав тухтай ажиллах бүрдүүлэхээр хичээж ажиллаж байна.
#TavanBogdGroup#UBPrint



