ГОДИВА БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ
Албан ёсны нээлтэнд Годива брэндийн 7 шоколадны мастерын нэг Филип Дауэ, Зүүн Хойд Ази, Хятадын маркетинг мерчендайзинг хариуцсан захирал Кармэн Чиү менежерүүдийн хамт, олны танил эрхмүүд, бизнесмэнүүд, Монгол дах элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо. Нээлтийн өмнөх өдөр шоколадны мастер Филип Godiva брэндийн шоколадыг шилдэг технологи болон гар арга хослуулан хэрхэн хийдэг талаар сургалт зохион байгуулж, олны танил эрхмүүд нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөлөө.




