ТАВАН БОГД ГРУПП-300 АЯЛАГЧ
Таван Богд Группийн Явган аялалын клуб нийтдээ 13 удаагийн аялал зохион байгуулж, давхардсан тоогоор 300 гаруй ажилтан хамруулж, Чингэлтэй хайрхан-Зүрх уул, Богд уул- Дугуй цагаан, Баруун оргил, Сэлбийн голын эх-Цохиот хад, Төв аймаг, Батсүмбэр сум, Сөгнөгөр гол, Манзушир хийд- Богд уул Цэцээ гүн зэрэг газраар уртын болон ойрын аялал зохион байгуулжээ.
Хамгийн олон оролцогчдыг эгнээндээ нэгтгэж, зөвхөн ажилтнуудаар хязгаарлахгүй, ажилтны гэр бүл, багаар нь хамруулан олон төрлийн аялалуудыг зохион байгуулсан Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Аялалын клуб маань 2022 ОНЫ ШИЛДЭГ КЛУБ-ээр шалгарсан нь нүдээ олсон шагнал байлаа.
Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч, тамирчин гэж ялгахгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир болоод зогсохгүй, бясалгал болдог төдийгүй, сэтгэлзүйн хувьд эрүүл чийрэг байхад тусалж, стресс бууруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байна.
Энэхүү мэдээллийг уншиж байгаа та ч гэсэн явган аялж, өөртөө хөрөнгө оруулахаа битгий хойш тавиарай.



