ТАВАНБОГД ГРУППИЙН ШИЛДГҮҮД ТОКИО, НАГОЯА ХОТУУДААР АЯЛЛАА.
Группийн шилдэг ажилтнууд Нагояа хотод байрлах Toyota компаний музей үзэн, Фүжи уул, Sky tree цамхаг дээр гарч, Сүмогийн ордноор зочилжээ.

Шилдэг ажилтнууд маань аяллаас эргэн ирээд их эрх хүч, урам зоригтойгоор ажлаа эхлүүлсэн нь лавтай. Бусдаасаа үлгэр жишээ авч буй ажилтнууд маань 2018 оны шилдэг ажилтан болохын төлөө өдөр бүр байдаг чадлаараа ажиллаж байна.



