2022 ОНД 18 КОМПАНИЙН 1151 АЖИЛТАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
Таван Богд Группийн эрүүл мэндийн алба нь нийт ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ажилладаг бөгөөд эрүүл мэндийн даатгал, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрөгч 2022 онд 18 компанийн 1151 ажилтанд 2645 удаагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 20 компанийн 2349 ажилтанд 68 удаагийн эрүүл мэндийн сургалт орж, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх чиглэлийг баримталж ажиллаж байна.
Группийн эмч, сувилагч нарын ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлүүд:
-Эмчийн үзлэг
-Утлага эмчилгээ
-Бумба, хуян хөөх
-Эрүүл мэндийн зөвлөгөө
-Нурууны физик эмчилгээ
-Шарлага, биеийн бүх хэсэгт
-Ковидын түргэвчилсэн шинжилгээ
-Дусал тариа, булчин, судас, арьсан доорх тарилга гэх мэт
-Хоолны хордлого тайлах үйлчилгээ зэрэг байна.
Энэ нь ажилтнуудаа чөлөө авч, цаг алдалгүйгээр, ажлын байрандаа эмч, сувилагч нараасаа эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.



