Мэдээ мэдээлэл | January 31, 2023

ТАВАН БОГД КОМПАНИ LEXUS БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ДИЛЕР БОЛЛОО

Монголын автомашин борлуулалтын салбарт тэргүүлэгч “Таван Богд” ХХК нь Toyota брэндийн албан ёсны дилерээр 2013 оноос эхлэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ жил үйл ажиллагаагаа тэлэн Lexus брэндийн албан ёсны дилер боллоо.

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lexus брэнд анх 1989 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш бусдаас ялгарах гоёмсог дизайн, дэвшилтэт технологи, дээд зэргийн хүчин чадлаараа дэлхийн өнцөг булан бүрд танигдаж, жилээс жилд үнэ цэнэ нь нэмэгдэж байна. Манай орны хэрэглэгчдэд Lexus брэндийн давуу тал аль хэдийнээ танигдсан бөгөөд хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, Монголын уур амьсгал, замын нөхцөлд тохирсон, таны нэр төрийн баталгаа болсон автомашин хэмээн үнэлдэг.

Таван Богд ХХК нь Lexus брэндийн албан ёсны дилер болсноор автомaшин худалдаалаад зогсохгүй, олон улсын стандартад нийцсэн чанартай засвар, үйлчилгээ болон борлуулсны дараах харилцагчдыг халамжлах цогц үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай