GLAMOUR WEEKEND-Д ОРОЛЦЛОО
“Viva city“ хотхонд зохиогдсон нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орчин үеийн загварын чиг хандлага болон зөв хувцаслалт, эрүүл мэнд, гоо сайхны мэдлэг мэдээлэлтэй болгох зорилготой Glamour Weekend гоо сайхны өдөрлөг 8-р сарын 7, 8-ны өдрүүдэд зохиогдсон билээ. Энэхүү өдөрлөгт Таван Богд Интернэйшнл ХХК-ийн хамт олон Colgate, Palmolive, Хар Сувд зэрэг брэндүүдээрээ амжилттай оролцлоо.



